Cataclysm-д шинээр эхэлж буй бол
Level 85 болсны дараа юу хийх вэ? Heroic-д бэлдэх, өдөр бүрийн Tol Barad daily, Valor point, reputation gear — pre-raid BiS хүртэлх бүх алхмыг эндээс уншина уу.
Level 85 хүрмэгц raid-д шууд орж болохгүй — эхлээд item level-ээ 346 хүртэл өсгөх хэрэгтэй. Дараах алхмуудыг өдөр бүр давтвал хамгийн хурдан бэлэн болно.
Эхлээд: Heroic dungeon-д бэлдэ�
85 болмогц Dungeon Finder-ээр энгийн (normal) dungeon-д ор. Эндээс ilvl 308–333 gear унана. Дунджаар ilvl 329-д хүрмэгц heroic dungeon нээгдэнэ.
── Өдөр бүр хийх зүйлс ──
1. Random Heroic — өдөрт нэг удаа Valor
Dungeon Finder-ийн "Random Heroic"-ийг өдөрт нэг удаа хийхэд Valor Point олдоно. Valor-оор ilvl 359 gear худалдаж авна. Өдрийн эхний heroic хамгийн их урамшуулалтай тул өдөр бүр алгасалгүй хий.
2. Tol Barad daily quest — өдөр бүр
Tol Barad бол PvP бүс. Таны тал Tol Barad-ыг эзэмшиж байвал тэнд өдөр бүр daily quest хийж болно. Эдгээрээс Tol Barad Commendation авч, Baradin's Wardens (Alliance) / Hellscream's Reach (Horde)-тай reputation өсгөнө. Exalted болбол ilvl 359 gear, мөн ховор mount, pet авах боломжтой.
Түүнчлэн таны тал Tol Barad-ыг эзэлсэн үед Baradin Hold (Argaloth) raid нээгдэнэ — хамгийн хялбар нэг boss. Долоо хоногт нэг удаа орж gear авч болно.
3. Reputation daily
Guardians of Hyjal, Therazane, Ramkahen зэрэг фракцтай daily quest хийж reputation өсгө. Revered → ilvl 346, Exalted → ilvl 359 gear нээгдэнэ. Therazane-с мөрний enchant (shoulder enchant) заавал авах хэрэгтэй.
── Pre-raid BiS бүрдүүлэх ──
Heroic dungeon (ilvl 346), reputation epic (346–359), Justice Point gear (346), мэргэжлээр урласан crafted epic (359) — эдгээрийг хослуулж дунджаар ilvl 346-д хүрвэл Tier 11 raid болон Baradin Hold-д ороход бэлэн. Слот бүрд хаанаас юу авахыг Phase 1 гарын авлагаас дэлгэрэнгүй үзнэ үү.
── Мартаж болохгүй: Reforge, Gem, Enchant ──
Бүх gear дээрээ enchant, gem хий. Reforge-оор stat-аа тохируулж, hit болон expertise cap-д хүр. Энэ нь raid-д орохын өмнөх сүүлчийн бөгөөд хамгийн чухал бэлтгэл.
── Мэргэжил (Profession) ──
Нэг character дээд тал нь 2 primary profession авч болно. Манай дэлгүүрээс 525 дүүрэн мэргэжлийг шууд авах боломжтой, эсвэл өөрөө өсгөж болно (profession rate 3x тул хурдан). Мэргэжил бүр өөрийн gear-ийн bonus, эд агуурс өгдөг тул сонголтоо бодож хий.
Асуулт байвал Discord дээр асуугаарай — тусалж баяртай байх болно.